МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төмөрбулаг сумын иргэдтэй уулзлаа
2023.03.07
Орон нутгийн хөгжил

Төмөрбулаг сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо.

Төмөрбулаг сумын иргэдийн зүгээс Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Малын мялзан өвчин гарсантай холбоотойгоор вакцины асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд уламжлан өгөх, Тариат багт Юнителийн сүлжээ нэвтрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид спортын уралдаан тэмцээн, олимпиадад оролцоход шаардлагатай автомашин болон ахмадын өргөөнд тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг санал, хүсэлтийг тавьж байлаа.

Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Төрийн болон Засгийн газрын шагналыг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ