МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Туваан гишүүн тойрогтоо ажиллаж байна
2023.03.12
Орон нутгийн хөгжил

Ц.Туваан гишүүн тойрогтоо ажиллаж байна

Тэрээр, Төв аймгийн Цээл сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Цээл суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Цээл суманд ажиллах үеэрээ “300 малчины чуулга уулзалт”-д оролцон малчиддаа мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэгийн хамт чуулга уулзалтад оролцогсдод төрийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өглөө.

Сумын сургуульд 558 сурагч суралцдаг байна. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өгч багш удирдлагатай санал солилцлоо. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг гардуулан өгч эмч ажиллагсдын саналыг сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаарх сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Хүлэмжийн аж ахуйг дэмжих, Төрөөс залуу малчид болон хөдөөг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгааг, Малчдын хүүхэд 7 настай сургуульд оруулахыг маш ихээр дэмжиж байна гэв. Мөн тэтгэвэрийн асуудал байнга яригддагч ажил хэрэг болохгүй байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмнэ гэж олон жил ярьсан ч нэмэгдээгүй байна. Иргэдэд танилцуулдаг мэдээлэл бодит амьдрал дээр нийцэхгүй байгаа талаар ярьж байв. Төрийн бодлогын нэг хэсэг болгоход хичээнгүйлэн зүтгэх болно

Ц.Туваан гишүүн Төв аймгийнхаа  Баянцогт сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Баянцогт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Мөн Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаарх сонирхолтой танилцуулга хийлээ.

Сумын сургуульд 255 сурагч суралцдаг. Миний бие санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сурагчийн стандарт ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг уулзалтын үеэрээ сургуульд хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг гардуулан өгч эмч ажиллагсдын саналыг сонслоо.
Суманд ажиллах үеэрээ өндөр настан Шагдарсүрэн /90 настай/, Сарлаг багийн иргэн Мижиддорж, ногоочин Долгор гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр иргэд: Арьс ширний урамшуулалд бүх талаараа хамрагдаж чаддаггүй, ТҮ ажилчдын цалин маш бага, мөн сурагчийн үдийн хоолны мөнгө хэтэрхий бага ба тендер нэртэй хэсэг хүмүүс аваад чанаргүй хоол хүнсээр хангаж байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмнэ гэж олон жил ярьсан ч нэмэгдээгүй байна. Иргэдэд танилцуулдаг мэдээлэл бодит амьдрал дээр нийцэхгүй байна. Үхэр ээмэгжүүлж, машинд чип суулгах хэрэггүй. Үүний оронд эмнэлэг сургууль барих хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт нэмэлт орлого олох боломжгүй байгаа бөгөөд боломжтой хүмүүс нь Улаанбаатар руу явсаар байна. Хөдөөг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна зэрэг санал хэлж байв. Мөн тэтгэврийн ялгаатай байдлын тухай саналаа хуваалцлаа.

ШИНЭ МЭДЭЭ