2023.03.23
Б.Энх-Амгалан: Бизнесийн төлөөллүүдийг оруулж, нээлттэй компани болгох хэрэгтэй
УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Миний хувьд хөдөө аж ахуйн корпарац болгох санааг нь дэмжиж байна. гэтэл орж ирсэн хуулийг нь харахаар эвгүй болоод байна. яаж бодохоор хөдөө аж ахуйн сангийн тайланд буй хөрөнгө, өр авлагыг хөдөө аж ахуйн корпарац руу шилжүүлэхэд өр нь амархан барагдана гэж гаргалгаа гаргаж байгааг ойлгохгүй байна.
Хуучны материал импекс, техник импекс шиг баахан импорт хийж худалдаа хийх нь. Техник тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгсэл, таримал ургамлын үр суулгац гээд. 217 тэрбум төгрөгний өртэй санг компани болгонгуут нь өр нь дарагдаж, ашигтай ажиллана гэдэгт би итгэхгүй байна. Яаж ингэж тооцоо гаргасан юм. Сан бол аж ахуйн нэгжүүдэд зээл олгоод буцаад авах л үйл ажиллагаа. Чанаргүй буруу зээл олгосон байна шүү дээ. Эргэж төлж чадахгүй компанид олгосон байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болох гээд байна. Зарчим нь өөрчлөгдөөгүй, корпарац ХХК л болгож байна.
ХХК болвол хувьцаа гаргаж, үнэт цаас худалдаж авах юм байна. Мөн ТУЗ-тэй, хувьцаа эзэмшигчдийн хуралтай, гүйцэтгэх удирдлагатай байх аж. Бүтэц зохион байгуулалт нь данхайна. ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр нь Хөдөө аж ахуйн яамнаас байна. Яам өөрөө компани байгуулж байна гэсэн үг. Төрөөс олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл, чөлөөлөлт, тусламж ороод ирэхээр монополь эрх гараад энэ салбарт үйл ажиллагаа хэвийн явуулж, хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа ААН-үүдээ татан унагаана.
Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг. ТУЗ-д орж байгаа хүмүүс нь улс төрийн хамаарал бүхий байна. Энэ компани ашигтай ажиллахгүй байж байгаад цаашдаа үл хөдлөх хөрөнгө ч үгүй, эргэлтийн хөрөнгөгүй болох нөхцөл рүү орно л доо. Яг өмнөх юм давтагдана. Аудитын байгууллагыг компани өөрөө сонгоно гэж байгаа. Компанийн хуулийн дагуу ажиллана гэжээ. Компанийн хуулиар ажиллаж байгаа зүйлд бид нар орж харах нь ёстой хоншоор нь дутна.
Харин бизнесийн бодит төлөөллүүдийг нь оруулаад нийгмийн нээлттэй компани болговол хариуцлагажих байх. Бүх салбартаа явуул.
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19