МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.23
Улстөр

Х.Ганхуяг: Засгийн газрын сангуудын үйл ажиллагааны тайланг танилцуулах шаардлагатай байна

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Асуудал их байна. Зөвхөн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад асуудал шийдэгдэхгүй ээ. Нэг хэсэг концесс гэж их ярьсан. Одоо Төр хувийн хэвшлийн түншлэл гэж ярьж байна. Хөгжлийн банк ямар банк болохыг сайн мэдэхгүй. Тариалан эрхлэхийг дэмжих санг Корпорац руу шилжүүллээ. Төр өөрөө асар их хэмжээний өмчтэй, дээрээс нь төрийн оролцоо их үүнийгээ дагаад авлига гарч байгаа. Хөрсөө цэвэрлэхгүй бол авлига арилахгүй. Байнгын хулгайч хайсан байдалтай байна.

Засгийн газрын 13 сан бий. Экспортыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үйлдвэрлэл явуулж чадах сангаас бусад санг багасгах бодлого байна уу. Хэрэгжилтийн тайлан сонсохоор энэ сангуудын тайлан орж ирдэггүй. Үүнийг сонсох шаардлагатай байна. ТӨК-ын захирал ашгийн төлөө явдаггүй. үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авах вэ. Эрдэс Тавантолгой компани үйл ажиллагаанд иргэд 15 хувьд нь хяналт тавих үүрэгтэй ч бодит байдал дээр ямар ч боломж байдаггүй. Үүнээс болж нүүрсний хулгайн асуудал гарсаар байна. Зөвхөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад энэ байдал өөрчлөгдөхгүй. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлэхгүй байна. Зөвшөөрлийн бичгийг 5 дахин бууруулсан.

Түүний асуултад ЭЗХ-ийн сайд Х.Хүрэлбаатар болон ажлын хэсгийн бусад гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ