Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл бусад эд ангийг  өөрийн улсад ашиглах боломж бүрдэнэ
2023.03.23
Зам, Тээвэр

Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл бусад эд ангийг өөрийн улсад ашиглах боломж бүрдэнэ

УИХ-ын /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуулийн төслийн танилцуулгыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байнгын хорооны танилцуулгыг танилцууллаа.

Энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор дараах ач холбогдолтой:

  • Дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг олон улсад тавигдаж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын бүхий л цогц шаардлагын дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүснэ.
  • Монгол Улсад үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон гишүүн орон, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө.
  • Бусад оронд үйлдвэрлэсэн дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх боломж бүрдэнэ.
  • Бусад улс оронд үйлдвэрлэн гаргасан дугуйт тээврийн хэрэгсэл болон түүн дээр суурилуулан ашиглах боломжтой тоног төхөөрөмж, эд ангийг хяналт тавих, тэдгээрт үүссэн доголдол, гэмтэл үүссэн, стандарт болон зохицуулалтаар тавигдсан шаардлагад нийцээгүй, мөн үйлдвэрлэгчийн мэдээлсэн үзүүлэлтэд тохирохгүй байх нөхцөлд тэр тухай бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг байгуулах боломж үүснэ.

ШИНЭ МЭДЭЭ