МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.24
Эрүүл мэнд

Ц.Туваан: Эмийн чанарын асуудалд бодлого хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал суманд болохгүй байна. Үүнийг шийдэхгүй бол яг бахь байдгаараа хуучир байрандаа очоод зогсчихсон. Ковидын буянаар нэмэлт санхүүжилт орж ирээд зохицуулаад байсан чинь одоо ямар ч боломжгүй байна. Хэрвээ үүнд эргэлзэж байгаа яамны хүмүүс байвал нэг өдөр суманд ажиллачихмаар байна. Тэгвэл тэнд ямар асуудал тулгараад байгааг хараад, мэдэх болно. Тиймээс гүйцэтгэлийн санхүүжилтэд дорвитой өөрчлөлт хийе.

Төв амгийн Заамар сумын эмч Баярсайхан хэлсэн. Гүйцэтгэл хийхэд хэцүү. Гэхдээ аргыг нь олоод хийдэг юм байна. Үүгээрээ эмч, ажилтандаа цалин тавих гэхээр зөвшөөрөл байдаггүй.  Төв аймгийн хоёр ч суманд цалинг нь нэмэгдүүлж олгосон шийдвэрт акт тавиулсан. Энэ эрх зүйн бичиг баримтыг цэгцэлж өгөхгүй бол боломжгүй байна. Менежрүүд өөрсдөө мэдээд цалингаа нэмнэ гэсэн асуудал худлаа байна шүү.

Эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ гэж хэллээ. Энэ зөв. дээрээс нь сувилагч, тэнд ажиллаж буй нярав, нягтлан, ТҮ-ийн ажилчдын цалинг мөн битгий мартаарай. Энэ хүсэлт маш их ирж байгаа. Төсвийн хууль дагаж батлагдсан хуульд олон жил, жилийн 1 хувь гэдэгт бид нар хулхидуулчихсан юм байна лээ шүү. 25-аас дээш жил тогтвортой ажиллаж байгаа хүмүүс, 35 жил ажиллаж байгаа хүмүүс 25%-аар нэмэгдэл авч байгаа юм билээ. Тэгэхэээр үүнд онцгой анхаарах хэрэгтэй.

Эмийн чанарын асуудал их байна. Нэгдсэн худалдан авалтын тогтолцоогоо гардаж аваад яаралтай ормоор байна. Эмийн 85 хувийг авдаг монополь байгаа нь үнэн шүү дээ. Сос медика гээд эмнэлэгийн эмүүдийг хэрэглэж байгаа иргэдийн яриаг сонсоод үз. Шал ондоо. Манайд хэрэглэж буй эмийг 7-14 хоног уугаад эдгэхгүй байхад, тэнд 3 хоног уугаад л эдгэж байна. Тиймээс эмийн чанарын асуудалд бодлого хэрэгтэй байна.

Нэг зүйлийг тодорхой асууя. Резидент дээр та ямар бодлого барих гэж байна вэ? Сургууль төгсөөд шууд резидент болдог. Хуучин хоёр жил анхан шатны нэгж дээр ажиллаад, дараагийн шатанд сурдаг байсан. Суманд чинь эмч алга. Төв аймгийн Угтаалцайдам, Бүрэн сумдад их эмчгүй болох гэж байна.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ