2023.03.31
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Монгол банк зээл яагаад олгохгүй байна вэ

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Монгол банк зээл яагаад олгохгүй байна вэ

Монгол банк мөнгөний бодлогоо яаж гаргаж байна. Энэ банкны ганц үүрэг бол хувийн аж ахуй нэгж компаниудыг удирддаг. Гэтэл энэ компаниуд мөнгө байхгүй дампуурлаа. Яагаад зээл олгохгүй байна вэ. Өвөл болоод цас ордог гэдэг шиг хавар болж том бүтээн байгуулалт эхлэх гээд олон хүмүүс мөнгө байхгүй суусан, та нар үүнийг мэдэж байгаа. Урд хөрш улс маань 3 жил хилээ хааж байгаад одоо зээл олгож аж ахуй нэгжээ дэмжиж байна. Засгийн газрын хувьд хил боомтоо нээсэн, валют хангалттай орж ирж байгаа гэж харж байна. Энэ хэмжээгээр зээлийн асуудлаа шийдэхгүй юм уу. Банкнууд зээлээ гаргахгүй байна.Улс орон бүхэлдээ хүнд байдалд орлоо, та бүхэн мөнгөний бодлогоо буруу удирдаад байгаа юм биш үү. Ипотекийн зээл гарахаа больсон, хөдөө орон нутагт өгөхгүй байна. Ингээд наадамтай золгоод хавар болоод ингээд л ... Найдваргүй зээл гэсэн шалтаг хэлээд хөдлөхгүй байна. Үүнийг яаж шидэх гэж байна.

ШИНЭ МЭДЭЭ