МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ц.Туваан: Гэрийн тэжээвэр амьтдын тухай асуудал зохицуулалтгүй явсаар ирсэн. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн  Ц.Туваан:

“Азтай савар” ТББ-ын дүү нартаа баяр хүргье. Залуучууд хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллан, нийгэмд шийдэгдээгүй байсан шинэ хуулийг санаачилж байгаад баяртай байна. Улстөрчдийн тэр болгон анзаараагүй байсан асуудлыг оруулж ирлээ гэж харж байна.

Нохой нь Монголчуудын хувьд эртнээс чухалд тооцогдсоор  ирсэн. Хүний сайн анд нөхөр, ертөнцийн гурван хөөрхөн ч гэдэг. Хөдөө орон нутгийнхан малын тэжээл, гурил будаагаа хулганаас хамгаалах зорилгоор муурыг тэжээдэг. Тиймээс эдгээр амьтдын асуудал зохицуулалтгүй явсаар өдийг хүрсэн. Тиймээс энэ хуулийн  төслийг дэмжиж байна.

  • Татварын асуудлыг хэрхэн оруулж ирэх вэ?

  • Бүртгэлжүүлэлтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

ШИНЭ МЭДЭЭ