2023.04.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Төрийн өмчит ХХК болчихоор, хэрэгтэй үед үзүүлдэг байсан төрийн дэмжлэг туслалцаа хаагуур дамжих вэ?

УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Монголын газар тариалан хөл дээрээ босож чадаагүй байхад Буудай сангаас эхлээд одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн оруулсан хувь нэмэр өндөр. Бид өмнөх өө мартаж болохгүй.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус санг ХХК болгох нь зүйтэй хэмээн харж байна. 

Төрийн өмчит ХХК болчихоор, хэрэгтэй үед үзүүлдэг байсан төрийн дэмжлэг туслалцаа хаагуур дамжих вэ. Үүн дээр тодорхой хариулж өгнө үү?

Түүний асуултад, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулт өглөө.                                           

ШИНЭ МЭДЭЭ