Шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгааг тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэв
2023.04.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгааг тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэв

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ сарын 11-нд Авлигатай тэмцэх газарт ажиллаж, санал солилцлоо.

АТГ-аас иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байгаа болон хууль батлагдан гарсан тохиолдолд хэрхэн ажиллах боломж нөхцөлийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. Тус газраас иргэдээс өргөдөл гомдлыг өөрийн байгууллагын албан ёсны веб сайт, Facebook цахим хуудас, 110 тусгай дугаар болон биет байдлаар хүлээн авдаг байна.

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуулийн төсөлд орон нутагт салбаргүй төрийн байгууллагуудад хэрхэн ажиллах, орон нутгийн иргэд хэрхэн шүгэл үлээх боломжийг бүрдүүлэх, шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгаа заагийг тодорхой болгох болон ямар асуудал дээр урамшуулал олгохыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн хуулийн талаар иргэд олон нийтэд маш тодорхой мэдээ мэдээллийг олон давтамжтай хүргэх нь нэн чухал байна хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ