2023.04.13
Улстөр

Ц.Туваан: Сонгуулийн зардлыг бодитоор бууруулах заалт орсон уу

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Холимог тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг ард түмэн яагаад дургүй байна гэхээр хулгайч гэх мэт муу нэртэй хүмүүсийг листээр оруулж ирэх гээд байдаг. АН-ын хувьд ийм лист хийхгүй, ард түмний дунд хаалгаар гаргаад хаяхаар, тооноор ороод ирэх юм гэсэн яриа бий. АН-ын хувьд тооноор оруулахгүй, тооноо торлоно. Лист дотор мэргэжлийн хүмүүсийг оруулж ирнэ. Жишээ нь малчин, тариаланчид орж ирнэ. Саяхан олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах хуулийн талаар парламент онигоонд орсон. Хөдөө орон нутагт ярьж байна.

Төрийн бодлого ийм сул болчихсон юм уу гэж. Сонгуулийн зардлыг бодитоор бууруулах зүйл орсон уу. СЕХ эрх мэдэлтэйгээр ажлаа хийгээч ээ. УБЕГ гэж даам гарсан газар. Тэд нэрсийн жагсаалт гаргаж, түүгээр нь явж байдаг. Одоо СЕХ ажлаа хий. Нэрсийн жагсаалттай холбоотой асуудал гардаг, одоо цахимжиж байгаа давуу талаа ашиглаарай. Сонгуулийн хуудсаа хөдөөгийн иргэн хэр хугацаанд дуусгахаар байна, тооцоолол гарсан уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ