МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.14
Улстөр

С.Одонтуяа: Яагаад хувийн хэвшлээ баяжина гэхээс айгаад байдаг юм бэ!

УИХ-ын чуулганы /2023,04,14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Төрийн өмчит компани дээр л хулгай, зэлгий, авлигал байна шүү дээ. Энэ бүх зүйлээ зогсоож болдоггүй юм уу. Хэдэн хувийн хэвшлээ дэмжээд өгчих л дөө. Хувийн хэвшил нь баяжина гэдгээс яагаад айгаад байдаг юм бэ? Хувийн хэвшил чинь баяжихаараа татвар төлдөг, ажлын байр бий болгодог. Бүх юмыг төр хийнэ гэдэг болсон. Та нарын хийсэн ажлын нэг жишээ бол “Хөтөл” ХХК байна. Монголд бизнесийн орчин муудчихсан үед Хөтөл яаж ашигтай ажиллах юм бэ?

Хувийн хэвшлээс булааж аваад төр хийж байгаа. Хувийн хэвшил чинь алдагдалтай үедээ ашигтай салбараасаа авч нөхдөг. Өөрсдийнхөө гэр орныг барьцаанд тавьж байгаад зээл аваад үйл ажиллагаагаа явуулдаг.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ