МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төмөр замын ахмадын зөвлөлийн дарга нартай уулзлаа
2023.04.17
Зам, Тээвэр

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төмөр замын ахмадын зөвлөлийн дарга нартай уулзлаа

Төмөр замын ахмадын зөвлөлийн дарга нартай уулзалт хийж Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчлэл, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг УИХ-аар хэлэлцэж байгаа төслүүд дээр санал бодлыг нь сонслоо.

Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлсийн талаар ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд манай улс цахим шилжилтэд онцгой анхаарч төрийн болон банкны үйлчилгээнээс эхлээд олон шинэчлэлүүд хийгдэж байна. Энэ бүхнийг ахмадуудад танилцуулах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, цахим сургалт явуулах ажил дутмаг байгааг ахмадууд онцоллоо. Мөн тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тал дээр ахмадуудаа төр бодлогоор дэмжих шаардлага байгааг ч хэлж байна. Энэ мэт олон асуудлыг ярилцан зөвшилцөж санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ