2023.04.20
Улстөр
Ц.Идэрбат: Намын гишүүнчлэлийг зохицуулснаар ямар үр дүн гарах вэ
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Үндсэн хуулийн 30.1-т Монгол Улсын төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж тусгасан байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хагарсан, салсан, нийгэмд талцал үүсгэж, хэрүүл үүсгэсэн холбоо, төрийн бус байгууллага болгоныг нэлээн сайн цэгцэлж байх шиг байна. Сагсан бөмбөгийн холбоо тоглох заалгүй хагаралдсан, Үндэсний бөхийн холбоо бөхийнхөө өргөөг буулгачих шахсан, ахмадын холбоо мөн 2-3 хуваагдчихсан. Ер нь хуваагдаагүй юм байхгүй. Харин эхнээсээ цэгцэрч байна.
Сүүлийн жишээ гэхэд сагсан бөмбөгийн лигийн тэмцээн ямар сайхан болж өндөрлөв. Хагарах тусмаа нийгэмд асар их хохирол учруулдаг юм байна л даа. Сагсан бөмбөгийн холбоо хагарснаараа залуучууд хагараад явчихаж байгаа юм. энэ цаг үед 3 сая Монголчуудын хагардаг, нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй зүйл улс төрийн намтай нэлээн холбоотой. Ялангуяа анхан шатанд ажиллаж байх, улс төрийн сонгуулийн үед, багийн даргаа сонгох хүртэл үйл ажиллагаа улс төрийн тэмцэл дунд явж байдаг. Энэ нь их хагарал, бутарлыг дагуулдаг.
20 гаруй жил яригдсан намын тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж орж ирж буй төслийг зармын хувьд дэмжиж буй. Хоёр асуулт байна. Гишүүд их асуулаа. Намын гишүүнчлэлийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Хариултнаас сонсоход 3 хувааж байгаа. Ингэж хувааснаар ямар үр дүн гарна гэж харж байна вэ? Орон нутагт байгаа улс төржилт, талцал хагарал яаж илааршина гэж харж байгаа вэ?
Төрийн эрх барих үйл ажиллагаа улс төрийн намаар л дамжина. Намыг цэвэр, тунгалаг болгоно гэдэг туйлын зөв. Орон нутагт улс төрийн намаар дамжиж гүйцэтгэх засаглал, нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга сонгогдоод үйл ажиллагаагаа явуулдаг. Хуулийн 8.2-д улс төрийн намын төв байгууллагыг сонгохд, улс төрийн албан тушаалд тавих энэ хоёр заалтад тодруулах гуравхан зүйл тавьсан байна. Миний хувьд ойлгохдоо нам 4 жилдээ хуралддаг, бүтцийн байгууллагаа бүрдүүлэх нь нэг өөр хэрэг. Тухайн шатны сонгуульд ялсны ард тэр намаас улс төрийн албан тушаалтнуудыг сонгоход бас өөр процесс явна. Энэ хоёр асуудлыг гуравхан зүйл заалтаар зохицуулна гэж тусгаж өгсөн нь намын дотоод ардчилал, ил тод байх зарчимтайгаа хэр нийцэж байгаа вэ?
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариуллаа.