2023.04.21

Б.Бат-Эрдэнэ: "Органик" гэхийн оронд "Байгалийн цэвэр бүтээгдэхүүн" гэх нэршлийг ашиглах боломжгүй байсан уу

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

2009 онд урт нэртэй гэгдэх хуулийг баталж, гол мөрний эхийг бохирдуулж, хорт бодис ашиглаж байгаа уул уурхайн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан. Аюултай хог хаягдал, хөрс, агаар, усыг бохирдуулж байгаа хүчин зүйлс байна. Үүн дээр тодорхой судалгаа хийсэн үү?

Хуванцар сав суулга болон аюулгүй хэрэглээтэй холбогдуулан үзэж харсан мэдээлэл байна уу?

Газар тариалан гэхэд л химийн бордоо ашигладаг, мал аж ахуйд тарилга, туулга, вакцин эм бэлдмэлээс авахуулаад анхаарал татахуйц асуудал бий.

“Органик” хууль гэдэг үгэнд чамирхлаар хандаад байна уу, монгол нэр томьёо ашиглах бололцоо байгаагүй юу. Тухайлбал, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ч юм уу. Үүн дээр хариулт өгнө үү.

Гаднаас орж ирсэн үрээр тариалсан бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүний тоонд багтах уу.

Эрлийз малыг мөн адил гаднаас оруулж ирж байгаа. Гарал үүсэл, зохиомол хээлтүүлгийн асуудал дээр тодорхой мэдээлэл өгнө үү.

Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр хязгаарлаж байна уу, эсвэл хүнсий хэрэглээний бүтээгдэхүүнийг хамруулж байна уу. Тухайлбал, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл гэх мэт өргөн хүрээнд авч үзсэн зүйл байна уу.

Түүний асуултад, хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ