2023.04.27

Б.Энхбаяр: Орон нутгийн ААН-д давуу эрх олгохдоо ямар нөхцлийг харгалзах вэ

УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Өнгөрсөн онд Тендерийн тухай хуулийн өөрчлөлт орж ирж байх үед миний бие удаа дараа ярьж байсан. 60 их наядын дүн бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг тендергүйгээр шууд хэлцэл байгуулах байдлаар шийдье гээд орж ирж байсан. Үүнийг буцаасан. Уг асуудал шинэчилсэн найруулгаар ямар байдлаар яригдаж байгаа вэ? Ямар нэг заалт бий юу?

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагын зарласан тендерт орон нутгийн хуулийн этгээд, аж ахуйн нэгжид давуу эрх олгоно гэдэг зарчим байнгын хороогоор яригджээ. Үүнийг төсөлд яаж хийж байгаа вэ? Орон нутгийн компани л байвал өндөр үнэтэй байсан ч гэсэн ялна гэж хийж байна уу эсвэл юугаар нь давуу байдал олгох талаар хийж буй вэ? Ингэхээр том компаниуд чинь 21 аймагт охин компаниа байгуулаад явчих уу? Яадаг бол.

Монгол улсыг гадаад улсад сурталчлах Засгийн газрын үйл ажиллагаанд тендерийн хууль хамаарахгүй гэжээ. Үүнийг ойлгож байна. Том үзэсгэлэн, гадаад улсад сурталчлах арга хэмжээнд мэдээж боломжгүй. Үүнтэй хамт янз бүрийн үл хөдлөх хөрөнгө, обьектууд, дипломат төлөөлөгч, консулын газар тендерийн хуулиар хамаардаггүй биз дээ. Харин энэтэй хамт арилжааны компаниуд бизнес, үйл ажиллагаанд хамаарахгүй биз дээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын бүтээгдэхүүнээ сурталчилгаа хийгээд тухайн компани Засгийн газрын нэрээр тэнд үл хөдлөх хөрөнгө аваад, дэлгүүр нээгээд, бараагаа зараад явах уут байхгүй биз дээ.

Хуулийн хүн учраас хардах, сэрдэх зүйл асуудаг юм шүү, уучлаарай.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ