2023.05.05
Орон нутгийн хөгжил
Дундговь аймагт 2024 онд шинэ дулааны цахилгаан станц, спорт цогцолбор ашиглалтад орно
2020-2023 онуудад Дундговь аймагт төсвийн болон Олон улсын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Тодруулбал БНСУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж, Дундговь аймгийн төвд, эргэлдэх буцламтгай үе шаталттай 10 Гкал\ц-ийн хүчин чадалтай 2 зуух, 1 хэрэгцээний халуун усны зуух бүхий нийт 20 Гкал\ц хүчин чадал бүхий дулаан станц, 6.042 метр хос дулаан дамжуулах шугам, 8 дулаан дамжуулах төвийг байгуулах ажил 30 гаруй хувьтай явж байна. Энэхүү ажлын үйл явцтай УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцлаа.
Суурийн ажил 100 хувь дууссан. Зураг төслийн ажлын гүйцэтгэл 81 хувьтай, худалдан авах ажиллагааны гүйцэтгэл 42 хувьтай, барилга угсралтын ажил 10,83 хувьтай явж байгааг төслийн баг газар дээр нь танилцуулав. 2024 онд ДЦС-ыг хүлээлгэн өгөх гэрээтэй юм.
Мөн Дундговь аймагт хийж буй нэг томоохон бүтээн байгуулалтын нэг бол спорт цогцолбор юм. Уг цогцолборыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байгуулна.
ШИНЭ МЭДЭЭ
Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ
2024.05.13
Боловсролын цогц реформ хийсэн багц хууль
2024.05.01
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19