МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.05
Хууль, эрх зүй

С.Одонтуяа: Төлөөллийн гэдгээр нь холимог тогтолцоог дэмжинэ, 152 гишүүний тооны хувьд дэмжихгүй

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Үндэсний бодлогын хороон дээр гишүүдийн саналыг сонсож, тэмдэглэж авсан. Иргэдийн хувьд ҮХӨ-ийг батлаад намар сонгууль хийх гэж байна гэж асууж байна, үүнд тодорхой хариулт өгнө үү. Сонгуулийн холимог тогтолцооны талаар энэ парламент эхэлснээс хойш идэвх, санаачилга гаргаж ажиллаж,2021 онд 10 удаа, 2022 онд 30 гаруй хэлэлцүүлэг хийж ажилласан байна. Өнөөдөр холимог тогтолцоо ҮХ-д ороод түгжигдэх гэж байгаад талархаж байна.Зөвхөн УИХ, цэц шийддэг бол итгэл төрөхгүй байсан. Хамгийн гол нь төлөөллийн ардчилал бэхэждэг. Эмэгтэйчүүд, эмч, багш нар, ХБИ, малчид .. гэх мэт төлөөллүүд орж ирдэг.

Дэлхийн статистикийг харахад төлөөллийн ардчилал хөгжсөн улс орнуудын хөгжил маш хурдтай явсан байна.Нэг иргэнд ногдож байгаа ДНБ нь хамгийн өндөр орнуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл болон бусад төлөөлөл орсон орнууд шууд хамааралтай байгаа. Ийм учраас НҮБ энэ талыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа байх. Бид зөвхөн бусдаас тусламж гуйх биш үүргээ бас мэдэх хэрэгтэй. Энэ парламентын гишүүдийн хувь хэмжээний хувьд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төлөөлөл 50,50 хувь байх ёстой гэсэн зарчмыг баримтлан Д.Сарангэрэл гишүүн бид 2 нэлээн ажиллалаа. Намуудын сонгуулийн хууль эмэгтэйчүүдийг дэмжсэнээр орж ирж байгаад талархаж байна. Олон жил явлаа, зүтгэлээ. Эмэгтэйчүүд дийлэнх гишүүдтэй улс орнуудад ядуурал, боловсролын асуудал шийдэгдсэн байна.

Одоо эдгээр улсууд даян дэлхийн энх тайван, байгаль экологийн асуудлыг ярьж байна. Гэтэл манай улс ядуурал, эмнэлэг, сургуулиа л ярьж байна. Манай эмэгтэй гишүүд НББХ-д олонх байдаг байнгын хороон дээр маш чухал нарийн ширийн асуудал ярьж, саналаа оруулдаг. ТБХ-д ороод унадаг, энэ бол нууц зүйл биш. Бид шийдвэр гаргах түвшиндээ кнопоо нэмж байж, асуудал шийдэгдэх нь. Монголчууд бид арга, билгийн зарчмаар асуудалд хандаж ирсэн. Скаутын холбоо хүүхдүүдэд амьдрах ухаан заадаг. Иймэрхүү ТББ-ыг санхүүжүүлье гэхээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдэг. Тэгээд барилга, байшин санхүүжүүлдэг.

Уг нь монгол хүнээ санхүүжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай улс сувилагчийн дутагдалд орсон. Миний хувьд төлөөллийн гэдгээр нь холимог тогтолцоог дэмжиж байгаа, харин 152 гишүүний хувьд дэмжихгүй. Сая гишүүд буруу тайлбар хэлж байна, гишүүд олон болохоороо лоббид орохгүй гэх мэт... Бид нэг хүн байсан ч авлига болон бусад зүйлд орж болохгүй. Нэг гишүүн хэд хэдэн байнгын хороонд харьяалагдаж байгаа. сул тал бий, тоо хүрэхгүй улс орны асуудлыг шийддэг. Дараа хэлэлцэхэд тоо хэвээрээ орж ирвэл дэмжихгүй, буурч орж ирвэл дэмжинэ. ҮХНӨ оруулахдаа 5 зүйлээр санал аваад одоо хасагдаад ороод иржээ, үүнд харамсаж байна.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ