2023.05.05
Хууль, эрх зүй

Ц.Туваан: Иргэд ҮХӨ-ийг гишүүд зөв байгаад, үг үйлдэл зөрөхгүй бол дэмжинэ

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

УИХ-ын гишүүнийг төр, ард түмний гүүр, ард түмний гүүр бол гэж томилсон төлөөлөгч ҮХ-ийн хэлэлцүүлгийн явцад ард түмэн дээр очиж 2 удаа хэлэлцэх юм байна. иргэдийнхээ саналыг сонсож, энд өөрчлөлт орно гэж харж байна. Цаг үеийн шаардлагаар өөрчлөлт оруулах ёстой, мэдээж сайжруулах ёстой. Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилдээ орлоо. Монголчуудын амьдрал өнөөдөр өсөх биш зогсоод бүүр ухарч байна. Бороотой өдөр халзан дугуйтай машин өгсөж чадахгүй, ухардаг. Ийм нөхцөл үүссэн учраас тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Амьдрал дээр байгаа асуудлыг соргогоор харж өөрчлөх ёстой. Иргэдийн амьдрал нүдэн дээр муудлаа. Миний хувьд сая Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад, 2 удаагийн асуулга яваад зөвлөмж гаргаж өгсөн.Энэ зөвлөмжийг эхний удаа Төв аймгийнхаа бүх сумаар орж танилцуулсан. Иргэдийн зүгээс тайлбарлаад таниулахад зөв чигээрээ явах зүйлийг дэмжиж байна.

Хамгийн гол нь хүмүүс гишүүд зөв байгаад, үг үйлдэл зөрөхгүй бол дэмжинэ гэж байна. Манай том намын дарга нар, том суудал дээр байгаа дарга нар үгэндээ хүрвэл дэмжихэд бэлэн байна. Холимог тогтолцоог яагаад дэмждэггүй вэ гэхээр "хаалгаар гаргаад хаяхаар тооноор ороод ирдэг" гэсэн үг бий. Хоёр намын яриад байгаа авлига авдаг хүмүүсээ тооноор оруулаад ирэхгүй бол иргэд дэмжинэ. Муу нэртэй, авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүсээ МАН сонгуульд оруулахгүй ямар бодлого барих вэ.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ