2023.04.30
Орон нутгийн хөгжил
Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ажиллаж, нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзав
Баян-Өнжүүл суманд ажиллаж, нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.
Сумын хэмжээнд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдан ашиглалтад орж, соёлын төв, сургуулийн барилгад урсгал засвар хийгдэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ онд сумын захиргааны барилгын засварын ажил хийгдэн дуусах дөхөж байна.
Сумын түүхт 50 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, төлөвлөгөөтэй танилцан, сумын төвийн өнгө төрхийг сайжруулах, баяр наадмын бэлтгэл зохион байгуулалтыг эрчимжүүлэх талаар орон нутгийн удирдлагууд, иргэдтэйгээ санал солилцлоо.
Мөн Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээл сонсож, тулгамдсан асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25
ХҮДЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2024.05.09
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19