МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна
2023.05.16
Орон нутгийн хөгжил

Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Эрдэнэсант сумын "Буянт" 3-р баг, "Угалзат" 4-р багийн малчны хотонд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийж, санаа бодлыг нь сонслоо.

Уулзсан 2 багийн иргэд:

  • Гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна.
  • Сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна.
  • Хоршоолол малчдын хооронд регистрийн дугаар зөрсөн гэсэн шалтгаанаар малчид ноосны урамшууллаа авч чадахгүй байна.
  • Хүүхдийг 7 настай сургуульд оруулмаар байна.
  • Баяр наадмын үеэр хурдан морины замаа сайн шийдэх хэрэгтэй.
  • Залуу малчдын залгамж халаагүй болж байна гэсэн саналуудыг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ