Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна
2023.05.24
Улстөр

Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

  • “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, онцлох ажлууд”-ын хэрэгжилтийн явцын талаар зөвлөлдөх уулзалтыг ирэх сарын 9-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлалыг баталлаа.
  • Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
  • Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны зургадугаар сарын 2-нд зохион байгуулах Монгол Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ