2023.06.08
Улстөр

С.Ганбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх хэрэгтэй

УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх хэрэгтэй

Нэгдүгээрт эрэгтэй, эмэгтэй аль нэг хүйсийн 40 хувь байна гэдгийг дэмжиж байгаа. Эмэгтэйчүүдийн УИХ-д орж ирэх боломж шинэ хуулиар нэмэгдэж байгаа. Үүнийг зарим хүмүүс эмэгтэйчүүдэд таалагдах гэж ярьж байна гэдэг, та социалдемократ үзэлтэй. Ийм үзэлтэй Германы улс төрч Фридрих Эберт анх энэ үзлийг хуульд тусгасан. 40 хувийг дэмжиж байгаа, хасагдах боломжтой. Гэхдээ 30 жил эрчүүд давамгайлсан улс төр явлаа. Одоо эмэгтэйчүүд оруулж ирэх боломжоор хангах ёстой. Ажлын хэсгүүд яагаад квотыг 30 хувь болгож байгаа вэ. Листэн дээрээ хүйсээр сөөлжүүлж тавина гэж байсан, энэ хэвээрээ юу. Эрчүүдэд давуу тал бий, эмэгтэйчүүдэд бас давуу тал бий. Энэ хоёрыг хослуулж яваасай гэж санаа хэлж байгаа юм. Төлөөллийн ардчилалтай монгол оронд миний хэлж буй саналууд орох ёстой, хэрвээ хасагдвал хуулийн ямар үндэслэлээр хасагдаж байгааг тайлбарлаарай.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ