МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.08
Улстөр

Д.Өнөрболор: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэзээ орж ирэх вэ?

УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Улс төр дэх оролцоог дэмжсэн Ж.Сүхбаатар, Г.Занданшатар дарга болон бусад гишүүдэд баярлалаа. Энэ саналыг дэмжээрэй. Нам эвслээс нэр дэшигчдийн 20 хувь нь хуулиараа аль нэг хүйсийнх байна гэж байдаг юм байна. Гэтэл өнөөдрийг хүртэл 20/80 гэсэн харьцаатай эрчүүд давамгайлж ирсэн. Бид дүгнэлт хийх цаг болсон. Тэгш эрхийн мэдрэмжтэй байгаарай. Улс төрд эмэгтэйчүүд байсан бол энэ их завхрал байх ёстой байсан болов уу. Улс төрийн намын тухай хууль хэзээ орж ирэх вэ. Уг нь Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль хамтдаа хэлэлцэгдэж байж үр дүн гарна. Өнөөдрийн орж ирж байгаа Сонгуулийн тухай хуульд тэгш бус байдал, авлига хээл хахууль засагдахааргүй орж ирсэн байна. Уг суурь нь жлс төрийн намын асуудалтай холбоотой, үүнийг анхааралтай харж засах ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсзрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ