МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.13
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Төсвийн тодотголыг хийх үндсэн зарчимтай хэр нийцэж байгаа вэ?

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны /2023,06,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Тараасан материалд зарим төсөв задаргаатай, зарим нь задаргаагүй байна. Бүгдийн задаргаатай өгөх боломж байгаагүй юу? Энэ удаагийн төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөтэй холбоотой зүйл дээр өөрчлөлт оруулах зарчмыг бүлэг болон Их хурал дээр ярьсан. Зарим байгууллагуудын ирүүлсэн задаргааг харахаар эд хогшил, урсгал зардал,томилолт, зочин гэх мэт зүйл орсон байна. Нийт төсвөөрөө дотроо зохицуулаад дүнгээ барьсан зүйл байна. Харин дүнгээсээ зөрсөн асуудлаа хэрхэн зохицуулсан бэ. Их хурлын тамгын газар дээр Хууль зүйн үндэсний хүрээлэнг аваад зардал нэмэгдсэн байх. Нөгөө талдаа хасагдсан мэдээллийн талаар тамгын газар тайлбар хийгээрэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ