2023.06.14
Орон нутгийн хөгжил
Баянзүрх дүүргийн иргэдэд зориулж 1000 ширхэг скүүтэр байршуулахыг хүслээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотод шинээр орж ирсэн түрээсийн скүүтэрийн үйлчилгээтэй танилцаж, иргэдтэй уулзан санал бодол солилцлоо.
Тус дүүрэг нь дунд хугацаанд хэрэгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгээ баталсан. Уг хөгжлийн зураглалд явган зам, дугуйн зам, ногоон байгууламжаас гадна ууланд алхах маршрутыг тусгаж зохион байгуулалтын ажлыг хийж буйг тэрээр онцоллоо.
Мөн Баянзүрх дүүрэг нь бусад дүүргүүдээс дугуйн зам ихтэй. Гэхдээ цаашид дугуйн болон явган замыг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн "Jet Sharing" үйлчилгээг оруулж ирсэн Г.Дашням захиралтай тус компанийн хамт олонд талархал илэрхийлж, Баянзүрх дүүргийн иргэдэд зориулж 1000 ширхэг скүүтэр байршуулахыг хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
“Англи хэл хоёрдогч хэл” төсөл хэрэгжүүлнэ
2024.08.30
ӨНӨӨДРИЙН ЗАЛУУЧУУД БОЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
2024.08.26
Тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ
2024.08.05
МЭНДЧИЛГЭЭ
2023.12.30
Б.Гансүх багшийн нэрэмжит талбайтай боллоо
2023.11.17