2023.06.15
Эдийн засаг, Худалдаа
Ц.Туваан: Үйлдвэржилтийг төсвөөр дэмжих бодлогогүй явж байна!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ хугацаанд төсвийн тодотгол ч орж ирж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь "ямар ч үнэ цэнгүй болчихсон, орж ирдэг л юм" гэсэн янзтай болчихсон. Төсөв нь төсвийн тогтвортой байдлын тухай хуультай шүү дээ. Сангийн яамны зүгээс мэдээлэл дээр нь өөрчлөлт хийх ёстой юм даа гэсэн байдлаар хандаж ирсэн. Ард иргэдтэй уулзалт хийхэд, Сангийн яамны гаргаж буй мөнгөний бодлого огт болохгүй байна гэж хэлж байна. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд энэ асуудал хэрхэн тусаж байна вэ?
Мөнгөний үнэ цэн, инфляц гэдэг юм чинь яваад байна. Үүнийг Монгол банк хариуцах ёстой нь ч, нэг талдаа Засгийн газар хариуцлага хүлээх учиртай. Инфляцыг буруу бодож байна. Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдчихээд байхад, 10 хувийн инфляцыг нэг оронтой торуу оруулах бодлого яриад байх юм. Үүн дээр ямар бодлого барьж байна вэ?
Монгол төгрөгийн ханш суларчихсан байгаа. Манай улс импортын хамааралтай улс бөгөөд валютаар маш олон зүйлийг гадаад улсаас авдаг. Зөрүүлж юм үйлдвэрлэхгүй байна. Үйлдвэржилтийг төсвөөр дэмжих бодлогогүйн дээр хувийн хэвшлийнхнийг төсвөөр дэмжих бодлого ч байхгүй. Тиймээс Сангийн яам төсвийн төсөөлөл дээр юу оруулж ирэх вэ?
Бид юм хийдэг болмоор байна. Олсон хэдэн төгрөгөө гадагшаа тараачихдаг. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлого огт явахгүй байна. Төгрөгийн ханшийн уналт дээр ямар асуудал байна гэж харж байна?
Тэтгэврийн асуудал орж ирж байгаа. Тэтгэврийн хоёр төрлийн зөрүүгээс нэг төрлийг нь оруулж ирж буй. Үүний ард нэлээдгүй гомдол гарна. Нэг нь ажиллаад, нөгөө нь нөхөн тооцуулаад адилхан тэтгэвэр авч байна. Иргэдийг бухимдуулж байгаа энэ асуудалд дахин бодлого орж ирэх юм уу. Нэг хэсэг гомдлыг орхиод, нөгөөг нь шийдсэн болоод явах юм уу. Тэтгэврийн зөрүүтэй холбоотой асуудал дээр тухайлсан бодлого байна уу. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20