МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.15
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монгол Улсын хөгжлийн гарц бол шинжлэх ухааны салбараа хөгжүүлж, дэмжих

УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол Улсын хөгжлийн гарц бол шинжлэх ухааны салбараа хөгжүүлж, дэмжих

Монгол Улсын хөгжлийн гарц ШУ-нд хөрөнгө оруулж, энэ салбараа дэмжих ёстой. Сайдын үгэнд 1990 оноосоо ухарч 6500 орчим эрдэм шинжилгээний ажилтантай байсан бол өнөөдөр 1400 болж буусан, 4 дахин буурчээ. ДНБ-д эзэлж байгаа хувь нь 0,01 болж буурсан. ШУ-ны байгууллагууд Төрийн өмчтэй компаниудын тендерт орж чадахгүй болсон. Барьцаа хөрөнгийг байрлуулах данс төсвийн хуулиар хаалттай, аж ахуй нэгж нь гэрчилгээн дээрээ ЭШ-ний ажил эрхэлнэ гэж бичүүлээд янз бүрийн тендерт орж ялаад ШУ-ны байгууллагад өгөөд хийлгэдэг. ЭША дээр хүртэл ченжүүд үүссэн. Тухайлбал Эрдэнэтийн 300 сая төгрөгийн тендерт нэг компани ялаад ШУБ-аар 100 саяар хийлгэж байх жишээний.

Иймд ЭШБ-аа дэмжих ёстой. Дотооддоо хийсэн малын вакцин бусад оронд хийлгэсэн вакцины тендерт ялагддаг. Иймд дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа яагаад дэмждэггүй юм бэ. Эрдэнэт үйлдвэрлэлийн хаягдал усны баяжуулалтын процесст нөлөөлж буй бохирдуулагчийг тодорхойлох, усыг цэвэрлэх технологи боловсруулах тендер зарласан. Энэ тендерт ороод Химийн ШУХ ганцаараа ордог, өөр хийх газар байхгүй. Гэтэл гурван удаа ороод авч чаддаггүй. Яагаад үүнийг дэмжиж чадахгүй байна. ЭТТ компани нүүрс угаах үйлдвэрийн технологийн туршилтын 3 ордын нүүрсэн дээр технолийнтуршилт хийх тендер зарлагдсан, ШУБ-д орох гэхээр барьцаа тавих мөнгө байхгүй гэх мэтээр ийм буруу ажиллагаа яваад байна. Ерөнхий сайд үүнд өөрчлөлт хийнэ гээд ярилцсан. Гэтэл төсвийн тодотгол дээр яагаад дэмжлэг авч чадахгүй байна вэ.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ