2023.06.19
Эрүүл мэнд
И.Цэрэнхүү: Мэргэжлийн бус хүнээр бариа хийлгэж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна
И.Цэрэнхүү судлаач иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгдөг нүүр тулсан уулзалтаа/№12/ зохион байгууллаа. Энэхүү уулзалтад ирсэн хүмүүсийн дийлэнх дараах өвчний оноштой байлаа.
- Тархи мэдрэлийн систем. Аутомины өвчнүүдээс эдгэрэх боломжтой хэд хэдэн өвчний нэр гарсан, 2025 онд зарлагдана гэж байгаа. Аутомины өвчнийг сонирхож судлах хэрэгтэй. ДЭМБ-аас эмчилгээгүй өвчин гэж байхгүй эмчилж чадахгүй байна гэж яриад байна. Тархи мэдрэл гэхээр заавал тархи байх биш. Өнгөцхөн оношоор эмчлэх биш гүн гүнзгий судлах хэрэгтэй. Иймэрхүү оноштой хүмүүс их ирж байна.
- Хүмүүсийн сэтгэл зүй маш эмзэг, сэтгэлийн хямрал их байна гэж их ярьж бичиж байна. Миний хувьд өдөрт 300-400 хүнээс мэдээлэл авч судалж байна. Эхээс төрсөн унаган дархлаагаа алдсаар байгаад 20 хувьтай болдог. Үүнд мэдрэл, сэтгэхгүй нөлөөлнө. Орчин их нөлөөлдөг. Нийгмээс болж гутранги байдалд хүмүүс их өртөж байна. Түүнчлэн дэлхийн дулаарал гамшгийн хэмжээнд хүрч хаа сайгүй түймэрт автаж, хяналтаас гарлаа. Харин манай улсад цаг агаар сэрүүн, уужим сайхан амьсгал авах хөдөө нутаг байна. Бидэнд талархах зүйл их бий. Ийм сайхан хувь заяагаа өөрсдөө хорлон, сүйтгэж болохгүй.
- Тархины хатангиршил, судасны нарийсал их илэрч байгаа. Бактериас үүдлэтэй, сүүлийн үед 17 шинэ бактери илрүүлээд байна.
- Анхаарах зүйл: Манай улсад дуртай нь бариа засал хийж байна. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Үе заслыг сургууль төгссөн хүн хийдэг, үүнийг анхаарах ёстой.
- Аутомины өвчтэй олон хүн ирлээ. Дийлэнх нь хоолойноос үүдэлтэй. Мөн аутомины зүрхний өвчин байна. Хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй таталт өгсөн хүүхэд ирлээ. Гитоны дутмагшил.
- Арьсны тууралттай хүмүүс их ирлээ. 80 хувь нь эдгэрээд байгаа. Бактериас үүдэлтэй. ДЭМБ-аас вирусээс хүчтэй Х бактери гэж ярьж байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
И.Цэрэнхүү: Харвалтын дараа синдром үлддэг
2024.05.13
Айдсын синдром ба хүүхдийн талаар мэдээллээ
2024.01.22
"Эмэгтэйчүүд" жор үр дүнгээ өгч байна
2024.01.09