МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.22

Н.Энхболд: Үндсэн хууль болон бусад хуулиудтай хэрхэн уялдуулж өөрчлөлт оруулсан бэ

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Авлигатай тэмцэхийг дэмжилгүй яахав ээ. Хамаг муу юмны эх үүсвэр үүнд байгааг бүрэн ойлгож буй. Бусад хууль, тогтоомжуудтай нийцүүлэх ялангуяа Үндсэн хуультай нийцүүлэх тухай хэр зэрэг яригдсан бэ? Энэ талаар байнгын хороогоор ярьсан уу? Нөгөө л яс үндэс, хэл ус, нас, хүйсээр ялгарахгүй байх тухай хэр зэрэг ярьсан бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ