2023.06.29
Улстөр
Д.Өнөрболор: Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт дээр ҮХНӨ-ийн биелэл болно гэж харж байгаа. Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр улс төрийн намын нийгэм дэх тогтолцоо, хариуцлага нэмэгдэн гэж ойлгож байгаа. ҮХНӨ-ийн гол үзэл санаа, олон намын тогтолцоог бэхжүүлэх төлөөллийн ардчиллыг боловсронгуй болгох нэг хэсэг нь үндсэндээ энэ хууль гэж ойлгож байна. Энэ хуулиар зохицуулах чухал чухал зохицуулалт орж ирсэнгүй. Улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт яагаад орж ирээгүй вэ? Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад асууж байсан зүйл орсонгүй. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөх ёстой.
Үүнийг Улс төрийн намын хуульд оруулна гэж тайлбар хийж байсан, энэ хуульд ороогүй байна. Намын бодлого хэрэгжүүлэх, чадвартай боловсон хүчнүүдийг дэвшүүлэх байр суурийг яагаад оруулаагүй вэ?Бидний төсөөлж байгаа улс төрийн соёлтой, улс орноо хөгжүүлэх чадвартай бодлогын нам болж төлөвших нөхцөл бүрдэхээргүй харагдаж байна. Ийм байдлаар ҮХНӨ хэрэгжихгүй. Эсвэл хэрэгжүүлэх хүсэлгүй байна уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа