МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.29

Х.Булгантуяа: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд журмаар зохицуулах шаардлага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Санхүүгийн зохицуулалттай холбоотой хэдэн том хуулиуд үйлчилж байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль гэх мэтчилэн. Тэгэхээр холбогдох хуулиуд гэдэг нь санхүүгийн зохицуулах хорооны хүрээнд хөрөнгө оруулалт хийх, үнэт цаас худалдан авахтай холбоотой гарахаас өөр аргагүй.

Бараг бүх хууль журмаар зохицуулагдаж байгаа шүү дээ. Саяхан хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн тухай хуульд 30 гаруй журам, нийгмийн даатгалын багц хууль гэхэд бараг 60 гаруй журам гэх мэтчилэн нарийн зохицуулалтуудыг журмаар батална. Дээрээс нь нарийвчилсан журмыг ХЗДХ-ийн яаманд бүртгүүлээд явна гэсэн үг. Эхнээс нь бүгдийг нь бичнэ гэвэл маш урт хууль болох гээд байдаг.

Санхүүгийн зах зээл 1-2 жилийн дараа хэрхэн яаж өөрчлөгдөхийг урьдчилан харж хуульчлахад хэцүү салбар. Тиймээс эрүүгийн хуулиас арай өөр байх утгаараа Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газраас өргөн барих гэж буй. Үүн дээр ч гэсэн холбогдох журмуудыг санхүүгийн зохицуулах хороо гаргаад хэрэгжүүлж явахаар оруулсан байгаа.

ШИНЭ МЭДЭЭ