МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Гадаад өрөнд зарцуулж байгаа мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх гэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

2022 онд төсвийн орлого 17,01 ихняд төгрөг, зарлага 18,1 ихнаяд төгрөг болж төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 ихнаяд төгрөгийн алдагдалтай гарсан. Эдийн Засгийн өсөлт 4,8 хувь,инфляц 13,2 хувь. Гадаад худалдааны хэрэгжилт 21,5 тэрбум доллар болж, худалдааны тэнцэл 3,8 тэрбум долларын ашигтай гарсан бол төлбөрийн тэнцэл 79 сая долларын алдагдалтай, нийт салбаруудаас уул уурхайгаас бусад нь өр үйлдвэрлэж байна. Манай улсын нийт гадаад өр 33,5 тэрбум доллар үнээс гадаадын шууд хөрөнгө оруулалт зээллэг нь 2022 онд 12,5 тэрбум доллар байснаа 13,4 тэрбум болж 900 сая доллар болж өссөн. Засгийн газрын нийт өр 5,9 ихнаяд төгрөгөөр өссөн байна. Төсвийн орлого нүүрснээс болж өссөн, харин эдийн засаг хангалтгүй байна.

Гадаад өрөнд маш их мөнгө зарцуулж байна. үүнийг шийдэх ямар бодлого хэрэгжиж байна.Зардал 969 тэрбум төгрөгөөр хэтэрсэн гэж байна. Яаж зохицуулах гэж байна. Ирээдүй өв сангаас 26,4 тэрбум төгрөгийг илүү зарцуулсан. Үүнийг яаж зохицуулах гэж байна. 2022 онд 2021 оныхоос 700 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөсөн. 2023 онд үргэлжилж байна. 2023 оны эхний 5 сарын байдлаар төсвийн орлого 900 ихнаяд төгрөгт хүрч байгаа. 2023 оны эхний хагаст 10,5-11 тэрбум төгрөг болно.Хүлээгдэж буй гүйцэтгэл 22 орчим ихнаяд төгрөг болох ийм боломжтой. 2024 онд 21,1 ихнаяд төгрөг гэж Төсвийн хүрээний мэдэгдлээ явуулсан. Яагаад боломжоосоо дутуу төлөвлөдөг юм бэ. Манай улс асар их нөөцтэй улс. Ашигт малтмалын нөөцөөр дэлхийд 9-т ордог. Манай улсад маш их боломж бий.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ