2023.07.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Туваан: Тэгш ойн наадмын товоо өөрчилсөн тохиолдолд барилдсан бөхийн цол, чимэг олгогдох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан

Баяр наадмын өдөр ойртсон байна. Хуулиа хурдан батлах хэрэгжүүлэх нь зүйтэй байх. 

Аймаг, сумын баяр наадмыг 7-р сарын 10, 11 өдөр тэмдэглэнэ гэж хуульд байгаа. Зарим газар аймгийн засаг дарга нар товууд ыг өөрчилж байна. Өөрчлөгдсөн наадмуудад бөхийн барилдааны цолыг хэрхэх вэ? Олгох уу үгүй юу? Аймгийн наадамд 256 бөх барилдах тухай орж ирж байна. Сумын наадамтай холбоотой ямар заалт орж байгаа вэ? Сумын  тэгш ойтой үед 126 бөх барилдах тухай зохицуулалт орвол ямар вэ?

Саяхан бөхийн сорилго барилдаан болсон. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ой тохиож байгаа. Монгол Улсын Арслан цолтой байсан Чимэд гэж хүнд Аварга цолны батламжийг Үндэсний бөхийн холбооноос олгосон. Учир нь 1934 онд 1024 бөхөд 9 давж үзүүрэлсэн, 1935 онд 1024 бөхөд 10 давж түрүүлсэн, 1936 онд 1024 бөхөд 9 давж үзүүрэлсэн гээд одоогийнхоор Дархан аварга цол авах хэмжээний амжилт үзүүлсэн. Үүнийг хэрхэн шийдэх хуулийн гарц бий вэ?

2021 онд Хүй долоон худагт болсон Ардын хувьсгалын 100 жилийн ойнд бөхийн баридлаан болоход Улсын заан Бат-Өлзий, Ууганбаяр нар түрүүлж үзүүрэлсэн. 100 жилийн хугацаандаа болсон энэ асуудлыг цол чимэг олгох хуулийн орчин бүрдэх үү?

Сүүлимйн үед уяачдыг хавар, намар уралдаан зохион байгуулахад эсэргүүцэл их байна. Харин ч энэ уламжлалыг дэмжих ёстой. Морьны бүртгэлтэй холбоотой асуудал их удаж байна. 2025 оноос бүртгэлжүүлэх асуудал шийдэгдэж байгаа юу? Ямар шатандаа явж байна вэ?

Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ