2023.07.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан сонгогдсон тойрогтоо ажиллала. Тэрээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит хуралд оролцож, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-аас баталсан Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тодотгол хийн төрийн албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдсэн, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг нийгмийн халамжийн шинжтэй нэмэгдлүүд хийгдсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг энэ 7 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон хэрэгжүүлж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлайн тойрогтоо ажиллах үеэрээ энэхүү нэмэгдлийн талаар, тэр дундаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Үүнд:
- Төрийн албан хаагчдын үндсэн цалин салбарын онцлогоос хамаарч 35-40 орчим хувиар нэмэгдэж байна.
- Төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэлийг аймгууд төсвийнхөө нөөцөд тулгуурлан 20+80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой.
- Дархан-Уул аймаг 20+40 буюу 60 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан
Ингэснээр Дархан-Уул аймагт ажиллаж буй төрийн захиргааны алба хаагчдын цалин босоо, хэвтээ ялгаагүй 80-100 хувиар нэмэгдэж байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэж байна
2024.10.25