МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам боллоо
2023.08.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам боллоо

Үүх түүх, өв соёлын дуун шуранхайтай дутуу нь үгүй Дундговь нутагт Уяхан замбуу тивийн их наран үдэллээ.

Алаг замбуулингийн ариун дагшин болсон ижий говь, эртний их хот соёлын голомт Дундын говь, Их газрын уулнаа цогцолсон урлагийн наадам дэлхийн сонорыг мялаасан их цэнгэлийн чуулган боллоо.

Дөч гаруй мянган хүмүүн оролцож нэгэн их бахдалын дор омогшил дүүрэн наадсан уг чуулганд 3000 гаруй уртын дуучин морин хуурч, улс Монголын маань урлаг соёлын нэр нүүр болсон авьяас билигтэнүүд, соён гэгээрүүлэгчид, гадаад дотоодын жуулчид, Ижий говио гэх элэг сэтгэлтэнүүдийн хичээл зүтгэл хишиг буян дор ёслол төгөлдөр болсон.

"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ"-ыг 1000 гаруй хүн зохион байгуулахад оролцож, Дундговь аймгийн 15 сумаас 3000гаруй урлагийн авьяастан оролцлоо.

Урлагийн наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангахад аймгийн цагдаа, онцгой байдал, хүчний байгууллагууд бүрэн бие бүрэлдэхүүнээр ажиллалаа.

Мандалын гэгээ Хот тохижуулах газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар хамтран нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, засварын ажлуудыг хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ