УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна
2023.08.17
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Өндөрширээт суманд зохион байгуулагдаж байгаа “Шилмэл мал-2023 үзэсгэлэн худалдаа”-нд оролцож иргэд малчдынхаа санал сэтгэгдлийг сонслоо. Уг арга хэмжээний үеэр сумын 4 багийн Дарга нар болон Хөдөө аж ахуйн тасагт зөөврийн компьютерыг гардуулан өглөө.

Мөн Өндөрширээт сумын уугуул Монгол улсын начин Д.Хүдэрбулгад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадамд оролцлоо. Монгол соёлын алтан аргамж, амьд халуун дархлаа болсон бөхийн цагаан хийморь эрхэм дүүг ивээж, ард олондоо хүндлэгдэж, өвөгдийн заншлаа өндөрт эрхэмлэж явахын ерөөл өргөлөө.

Тэрээр Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Монгол Улсын начин Э.Ууганбаярын Начин цолны мялаалга наадамд оролцлоо. Уг арга хэмжээний үеэр сумын 3 багийн Дарга нар болон Хөдөө аж ахуйн тасагт зөөврийн компьютерыг гардуулан өглөө.

Төв аймгийн Аргалант сумын багийн өдөрлөг өргөн дэлгэр сайхан боллоо. Өдөрлөгийн үеэр 2 багийн Дарга нар болон Сумын Хөдөө аж ахуйн тасагт зөөврийн компьютер, цэцэрлэгт сургалтын морин хууруудыг хүлээлгэн өглөө.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Ядамын Нямдорж гуай “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар”цол хүртсэний мялаалга наадамд миний бие хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирж оролцлоо. Их насны хурдан морины уралдаанд морь маань айргийн 3-т хурдалж, түүний бай шагнал болох 1 сая төгрөгийг Эрдэнэсант сумынхаа ахмадын холбоонд хандивлалаа. Хөдөлмөрийн баатартаа хүндэтгэл үзүүлэн сайхан наадсан Эрдэнэсантынхандаа талархал илэрхийлж, ажлын амжилт, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Дугаржавын Гомбо-Очир гуай “Монгол Улсын Гавьяат Малчин” цол хүртсэний мялаалга наадамд хүндэтгэл үзүүлэн оролцлоо. Их насны хурдан морины уралдаанд миний зөвлөхөөр ажиллаж буй Бүрэн сумын уугуул Сүхбаатарын Эрдэнэболдын маань Бор морь аман хүзүүдэж, түүний бай шагнал болох 2.5 сая төгрөгийг Эрдэнэсант сумынхаа Ахмадын холбоо, эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудад тус тус хүртээн хандивлалаа.


Төв аймгийн Бүрэн суманд зохион байгуулагдаж байгаа “Шилмэл мал, Сүү цагаан идээ-2023” үзэсгэлэн худалдаанд оролцож иргэд малчдынхаа санал сэтгэгдлийг сонслоо. Уг арга хэмжээний үеэр сумын 5 багийн Дарга нар болон Хөдөө аж ахуйн тасагт зөөврийн компьютерыг хүлээлгэн өглөө. Бүрэн сумын 2 өрх айл гал усны аюулд өртсөнтэй холбогдон тус тус өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгөв. Хамтран ажилласан УОК, сум орон нутгийн захиргаанд талархал илэрхийлье! Бүрэн сум бол “Монгол Төрийн Мэргэн Өвөө” Жамсрангийн САМБУУ гуайг төрүүлэн гаргасан нутаг билээ. Билэг оюун төгөлдөр Бүрэнчүүддээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойн баярт зорин очиж оролцлоо. Сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчид, ахмад багш нар, багш ажилчид, сургуулийн удирдлагууд, одоо суралцаж байгаа нийт сурагчиддаа түүхт ойн баярынх нь халуун мэндийг хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Угтаалцайдам сумынхаа сургуулийн ойн баярт оролцох үеэрээ сумын 3 багийн Дарга нар болон Хөдөө аж ахуйн тасаг, сургуульд тус тус зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө. 

Төв аймгийн Заамар сумын уугуул Л.Даваажамцын аймгийн Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх мялаалга наадамд оролцлоо. Монгол соёлын алтан аргамж, амьд халуун дархлаа болсон бөхийн цагаан хийморь эрхэм дүүг ивээж, ард олондоо хүндлэгдэж, өвгөдийн заншлаа өндөрт эрхэмлэж явахын ерөөл өргөе.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Шинэ хөдөө” төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн гэсэн сумуудад техник технологийн дэмжлэг буюу энэхүү Трактор, Хаман боогч, Үрлэгч зэргийг хүлээлгэн өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ