Төв аймгийн нийт үхэр сүрэгт эрчимжсэн үхрийн эзлэх хувийн жин нэмэгджээ
2023.08.25
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн нийт үхэр сүрэгт эрчимжсэн үхрийн эзлэх хувийн жин нэмэгджээ

"ТӨВ ТҮМНИЙ СҮҮН СОЁЛ -2023" арга хэмжээний хүрээнд Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сүүний аж ахуй эрхлэгчид, томоохон сүүний үйлдвэрүүдийн төлөөлөл, бодлого тодорхойлон хэрэгжүүлэгчид гээд олон талын оролцоог хангасан арга хэмжээнд оролцон мэдээлэл авлаа. Төв аймгийн хэмжээнд 2022 онд 139 мянган толгой хээлтэгч үнээ тоологдсон нь 2021 оноос 5.6 хувиар өсөж, үүнээс сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн тоо 16.2 мянгад, эрчимжсэн үхрийн ах ахуй эрхлэгч өрхийн тоо 1008-д хүрч өмнөх оноос 25.8 хувиар өсөж аймгийн нийт үхэр сүрэгт эрчимжсэн үхрийн эзлэх хувийн жин нэмэгджээ.

Үхэр сүргийн тоо болон эрчимжсэн үхрийн тоо өссөнөөр Төв аймагчууд жилдээ 100 сая литр сүү зах зээлд нийлүүлж байгаа юм. Зөвлөгөөнөөр хүйтэн сэрүүний улиралд нийлүүлж буй сүүний урамшууллыг нэмэгдүүлэх, хугацааг 9 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл сунгах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэртэй болоход дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн үнийг бууруулах, үнийг тогтвортой барих чиглэлээр хамтарсан уриалга гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ