51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.08.30
Гадаад харилцаа
“Модны хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь судалгаа” төслийн удирдагчтай уулзлаа
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас санхүүжүүлж тус улсын “Mория” ХХК-наас хэрэгжүүлж буй “Модны хаягдал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь судалгаа” төслийн удирдагч, “Moрия” ХХК-ны захирал Мория Нагамицү, “Сумитомо сюожи” ХХК-ны цахилгаан эрчим хүчний хэлтсийн дарга Танемото Ацүтоши болон бусад холбогдох албаны хүмүүсийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Ноён Мория Нагамицү төслийн үндсэн зорилго нь ойн өвчин, хортон, түймрийн эх үүсвэр болсон ойн хаягдлыг цэвэрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнийг гаргах боломжийг илрүүлэх, эрчим хүчний үйлдвэр байгуулж модны хаягдлаар хийсэн түлшийг хэрэглэх, бионүүрс хийх боломжийг илрүүлэхэд оршиж буйг танилцууллаа. Уг төслийн судалгааны хүрээнд манай орны Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад хээрийн судалгаа хийж тухайн аймгуудын ойн төлөв болон хаягдлыг судалсан байна. Түүнчлэн, тухайн хээрийн судалгаанд явсан газруудаас модны хаягдлын дээж авч Япон Улсын лабораториудад шинжилгээ хийж үр дүнг боловсруулсан юм.
Лабораторийн шинжилгээгээр модны нягт, шаталтын үед гаргаж буй энергийн дээд, доод хэмжээ, хүхэр, хлор, азот, хүнцэл, хром, кадми, зэс, хар тугалга, цайр гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлж Япон Улсын стандарттай харьцуулж дүгнэлт гаргасан. Тухайлбал Япон Улсын стандартаар шаталтын үед гаргаж буй хамгийн их энерги 4170 kcal/kg байдаг бол Монгол Улсаас очсон ойн хаягдлын илчлэг 4180 kcal/kg байна. Хээрийн болон лабораторийн судалгааны үр дүнгээс Монгол орны ойн хаягдлаар шахмал түлш, бионүүрс хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Дээрх түлшний үйлдвэрийг Монгол Улсад байгуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд гаргах, тодорхой хэдэн сумыг хангах эрчим хүчний үйлдвэр байгуулах ажлыг Жайка олон улсын байгууллага болон Япон Улсын “Moрия” ХХК дэмжиж байна. Иймд Хөвсгөл аймагт тус төслийн хүмүүс дахин ажиллах юм.
Уг төсөл нь байгаль орчин, нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй бөгөөд Монгол Улсын ойн сангийн 33 хувь нь байдаг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх нь бүтээгдэхүүний нөөцийн хувьд ач холбогдолтойг онцлоод, энэхүү үйлдвэртэй холбоотой одоо байгаа эрх зүйн зохицуулалтыг шаардлагатай нөхцөлд сайжруулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.04
Л.Мөнхбаатар: Шүүх байгуулахдаа иргэдэд ойр, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй!
2023.12.01
"Шинэ хөдөө" төсөл үргэлжлэн хэрэгжинэ
2023.11.20
Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна
2023.11.16
Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
2023.10.26
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2023.09.29
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо
2023.09.26
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад хүрэлцэн ирлээ
2023.09.23