МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо
2023.09.04
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо

Тэрээ 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор болон 146 дугаар сургууль, 278 дугаар цэцэрлэгт ажиллалаа.

БГД-ийн гэр хорооллуудаас улсын сургууль, цэцэрлэггүй хороо болох 9 болон 21-р хороогоо улсын сургууль, цэцэрлэгтэй болгох зорилт тавин 146 дугаар сургууль, 278-р цэцэрлэгийн санхүүжилтийг 2019 оны улсын төсөвт суулгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан билээ. Газар чөлөөлөлт, дулааны асуудалд нь хувийн зүгээс дэмжлэг үзүүлж байлаа. 9, 21-р хорооны маань мянга гаруй хүүхэд гэртэйгээ ойр, тохитой танхимд хичээллэхээр эрдмийн баяртаа ирж байгааг харах сайхан байна.

Сэтгэмж цогцолборын хувьд улсын төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга баригдаж, энэ онд ашиглалтад орсон. Шинэ байранд тохитой орчинд хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгаад нь баяртай байна.

Энэ өдөр 2023-2024 оны хичээлийн жилийн анхны хонхон дуу цангинаж, эрдмийн их аян нээлтээ хийж буй эрхэм сурагч, оюутан дүү нар, эрдэмтэн багш нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, эрдмийн оргил өөд тэмүүлэх их аянд нь амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ