БНСВУ-ын Хууль зүйн яам Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байна
2023.09.12
Гадаад харилцаа

БНСВУ-ын Хууль зүйн яам Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНСВУ-д албан томилолттой ажиллаж байна.

Өнөөдөр БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд ноён То Ламтай уулзаж, хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Тэр дундаа цагдаагийн байгууллага, гадаадын иргэн харьяатын албадын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв. Түүнчлэн хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийг тус тусын яамдын харьяа сургуулиудад харилцан суралцуулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.

Х.Нямбаатар сайдын БНСВУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд тус улсын Хууль зүйн сайд ноён Ле Тан Лонгтой уулзаж, хамтын ажиллагааны протоколыг шинэчлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн БНСВУ-ын Хууль зүйн сайд Монгол Улсын ХЗДХ-ийн яамны чиг үүрэг болон Монгол Улсад хэрэгжүүлж буй эрхзүйн шинэтгэлийн талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ