Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын тодорхой хэсгийн засварт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2023.09.13
Зам, Тээвэр

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын тодорхой хэсгийн засварт шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дундговь аймагт ажиллах үеэр амйгийн иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж хэлсэн.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ