МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Саранхөхөө театрын уран бүтээлчид БНСУ-ын Жэжү хотын Тамна фестивальд оролцоно
2023.09.18
Орон нутгийн хөгжил

Саранхөхөө театрын уран бүтээлчид БНСУ-ын Жэжү хотын Тамна фестивальд оролцоно

Дорноговь аймаг БНСУ-тай найрамдалт хамтын ажиллагаа тогтоон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажилладаг.

Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жэжү мужийн 62 дахь удаагийн Тамна соёлын фестивальд Монгол Улсаа төлөөлөн 2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Саранхөхөө театрын 15 уран бүтээлчид оролцохоор боллоо.

Тус соёлын фестивальд Монгол, Япон, Хятад, Бразил, Вьетнам, Солонгос улсын уран бүтээлчид оролцох бөгөөд өнөөдөр /2023.09.18/ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт Саранхөхөө театрын уран бүтээлчдээ хүлээн авч уулзан, амжилт хүсч, холбогдох зардлыг бүрэн шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ