2023.09.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
СХД-т 9637 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1034 гаруй нь хүүхэд
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон Ахмадын нийгмийн асуудалд ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.
Үүний үр дүнд:
- СОНГИНОХАЙРХАН дүүргийн нэгдсэн эмнэлэг, Толгойт хөгжлийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг нөхөн сэргээх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий кабинет
- СОНГИНОХАЙРХАН дүүргийн 5-р хороо Хүүхэд залуучуудын театерийн хойно Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга газар чөлөөлөлтийн ажил дуусаж тун удахгүй баригдана.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Оёдлын инкубаци төв"-ийн үйл ажиллагааг дэмжиж хэрэгцээт оёдлын машин техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн.
- Өнөөдрийн ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ KIDS ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ өгөх арга хэмжээг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд "СҮҮ" ХК - ын хамт олон хамтран ажиллажээ.