МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа

ЦАГААН-ҮҮР СУМЫН ХИЛИЙН САЛБАР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Монгол Улсын хилийн нийт урт 8,252,658 км бөгөөд үүнээс 3,543 км зурвасаар ОХУ-тай хиллэдэг. Хөвсгөл аймгийн хувьд ОХУ-тай хиллэдэг найман аймгийн нэг бөгөөд 1027 км газар нутгаар хиллэж байна.Хөвсгөл аймгийн нэг онцлог нь ард иргэдийн аж амьдрал нь хил хамгаалах байгууллага, хил хамгаалах үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой байдаг явдал юм. Учир нь Хөвсгөл аймгийн 9 суманд 11 застав хил хамгаалах үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Хөвсгөл аймгийн хилийн бүсэд гардаг зөрчлийг бууруулах, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор Цагаан-Үүр сумын Хилийн салбар ангийн байр шинээр баригдаж ашиглалтад орлоо.
Түүнчлэн, Цагаан-Уул суманд улсын төсвийн 8,3 тэрбум төгрөгөөр Хилийн цэргийн анги, Цэцэрлэг, Баянзүрх суманд хилийн салбар ангийн байр баригдаж, Цагааннуур сумын хилийн салбар ангийг хүчжүүлэх ажил хийгдээд байна.

ГУРВАН АВАРГЫН НУТАГ ЦАГААН-ҮҮР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.
Цагаан-Үүр сумын иргэдийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч нарын хүрэлцээ бага, суманд ажиллах хүний нөөц байхгүй байгаа тул тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдэх замаар орон нутагт ажиллуулах бодлого боловсруулах, мөн залуу гэр бүлийг дэмжин ажиллахыг хүслээ.

Түүнчлэн, боловсролын салбарын асуудал Цагаан-Үүр суманд хамгийн их тулгамдаж буй асуудал хэмээн онцлон тодорхойлов. Алслагдсан багийн хүүхдүүд сургуульд сурах тохиолдолд дотуур байр хүртээмжгүй тул яаралтай шинэ дотуур байрыг барих, шаардлага хангасан спорт заалгүй тул хүүхдүүд дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, тэмцээн уралдаанд бэлдэхэд хүндрэлтэй байгаа учраас шинэ спорт заалтай болох зэрэг асуудлыг тавилаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 400 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл болон гадаад паспортын захиалга авах үйлчилгээг үзүүлж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.


Түүнчлэн, боловсролын салбарын асуудал Цагаан-Үүр суманд хамгийн их тулгамдаж буй асуудал хэмээн онцлон тодорхойлов. Алслагдсан багийн хүүхдүүд сургуульд сурах тохиолдолд дотуур байр хүртээмжгүй тул яаралтай шинэ дотуур байрыг барих, шаардлага хангасан спорт заалгүй тул хүүхдүүд дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, тэмцээн уралдаанд бэлдэхэд хүндрэлтэй байгаа учраас шинэ спорт заалтай болох зэрэг асуудлыг тавилаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 400 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газар иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл болон гадаад паспортын захиалга авах үйлчилгээг үзүүлж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.

ХАНХ-МОНДЫН БООМТОД АЖИЛЛАЛАА

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Гаалийн ерөнхий газрын Боомтын хөгжлийн хэлтсийн дарга Д.Зоригоо, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баасансүрэн нарын хамтаар Ханх-Мондын боомтод ажиллалаа.

Ханх боомт нь 1921 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд анх байгуулагдаж, 1994 онд Ханх сумын нутагт “Мөнгөт толгой” хэмээх газар шилжин байрласан. Уг боомт нь 2 талын байнгын ажиллагаатай боомт бөгөөд 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 10-ны хэлэлцээр"-т нэмэлт, өөрчлөлт оруулан, хоёр талын боомтыг 2022 оны 01 дүгээр сарын протоколд гарын үсэг зурснаар “Ханх-Мондын боомт Олон улсын зэрэглэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханхын боомтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, экспертизээр батлагдсан бөгөөд энэ ондоо багтаж ТЭЗҮ хийгдэж дуусах юм.

Ханх-Мондын боомтод өндөр хурдны интернэтгүй, үүрэн холбооны сүлжээ хүртээмжгүй, ундны цэвэр ус зөөвөрлөх машин техник, нөөцийн сав байхгүй, Боомтын хоёр давхар цогцолбор нь дулаан алдагдал ихтэй, нам даралтын зуухны ашиглалтын хугацаа дууссан, Шалган нэвтрүүлэх албаны орох гарах чиглэлийн манааны байр нь халаалтгүй, Боомтын цогцолбор доторх хатуу хучилттай зам эвдрэл ихтэй зэрэг олон асуудлууд тулгамдаж байна. ​Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгосноор Монгол Улс, ОХУ хоорондоо нэвтрэхээс гадна гуравдагч орны иргэд Ханх боомтоор зорчих боломж бүрдэж байна. Ханх-Хатгал чиглэлийн 186 км авто зам тавигдсанаар Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болж, Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засаг нь сайжрах боломжтой.

БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БҮРДСЭН ХАНХ СУМАНД АЖИЛЛАЛАА

Уулзалтаар хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Ханх сумын иргэдийн зүгээс Эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулах, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс ЗДТГ-г автомашинтай болгох, Тураг багийг үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээнд холбох, Шинэ хөдөө төсөлд хамрагдах зэрэг асуудлуудыг тавьж байв.

Түүнчлэн, Тэтгэврийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харгалзан жил бүр нэмэгдүүлэх, Хөвсгөл далайг бохирдуулж буй хүчин зүйлсийг тогтоож арга хэмжээ авч Хөвсгөл далайн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Эрчим хүчний хараат бус, бие даасан байдлыг хангахад дорвитой арга хэмжээ авах зэрэг саналыг хэллээ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 312 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Ханх суманд өнгөрсөн хугацаанд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тамгын газрын байр, 14,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ханх-Мондын авто зам, 150 хүүхдийн дотуур байр баригдаж ашиглалтад орлоо. Мөн Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хилийн салбар анги автомашинаар хангагдлаа.

ТҮНЭЛ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, тойрогтоо хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.Түнэл сумын иргэдийн зүгээс Ерөнхий боловсролын спорт заалыг шинээр барих , Хүүхдийн цэцэрлэгийн анги танхимыг тохижуулахад дэмжлэг үзүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, хөнгөлөх хэмжээг дахин шинэчлэх, эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, Байгаль орчныг хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг дэмжиж ирэх онд байгаль хамгаалагчдын чуулга уулзалт зохион байгуулах зэрэг санал, хүсэлт илэрхийллээ.

Түнэл сумын Эрүүл мэндийн төв хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг тул сумын иргэн бүрд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг. Иймд шаардлагатай хүний нөөцөөр хангаж, тоног төхөөрөмж олгож өгөхийг хүсэв. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 432 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хөдөөгийн шийдэл компанийн төлөөлөл Түнэл суманд ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.

ШИНЭ МЭДЭЭ