МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Банкны систем дэх авлига өндөр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Ипотекийн зээлийн талаар тодорхой мэдээлэл иргэд өгнө үү. Энэ зээл бол нийгмийн дундаж давхаргыг дэмжсэн хөтөлбөр юм. Монгол банк бодлогын хүүгээ 13 хувьд хүргэнэ гэсэн хатуу бодлогодоо оны төгсгөлд хүрэх үү. Банкны систем дэх авлига өндөр байна. Үүнийг бууруулах чиглэлээр Монголбанк ямар ажил хийх гэж байна. Шалгасан актаа ил болгож, болох уу? МАН-д төрийн байгууллагад авлига их байснаа, хувийн байгууллагад цэцэглээд байна. Төрийн өмчийн компанид дансандаа хүүгүй шахуу мөнгө байршуулаад авлига аваад байна. Нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас хэтрүүлээд байвал яах уу. Банкнуудтай холбоотой асуудлууд тодорхой биш зүйл их байна. Жижиг хувьцаа эзэмшигч компаниудын эрх ашиг зөрчигдөх гээд байна. Томчууд нь дээрээ найрлаад байна.

ШИНЭ МЭДЭЭ