Төв аймгийн 27 суманд 5 дах удаагийн эрүүл мэндийн үзлэг хийгдлээ
2023.10.04
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн 27 суманд 5 дах удаагийн эрүүл мэндийн үзлэг хийгдлээ

Жаргалант сумын ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын аян"-ы хүрээнд ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Туваан Сан, Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын засгийн ордон “Мэн И Тан” Монгол эмнэлэгтэй хамтран ахмад настнуудад монгол анагаах ухааны үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ. 10.2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан үзлэгт сумын 500 орчим ахмад настан зорилтот бүлгийн хүмүүс хамрагдлаа. Олон жил хөл гар өвдөж, алхаж гишгиж чадахгүй байсан хүмүүс алхаж гишгиж өвчинөөсөө ангижирсан сайхан үйл явдал боллоо. Сайн үйл хийсэн Мэн И Тан эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлье.


Боловсролыг дэмжигч Туваан сан болон Хөгжлийг дэмжигч Эрдэнэболд сангууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. "Туваан сан", "Эрдэнэболд сан" хамтран дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахаар болсон оюутан дүү нартаа сургалтын тэтгэлэг, батламж гардуулав. Элсэгчдээс 44 оюутан дотоодын, 4 оюутан гадаадын их, дээд сургуулиудад суралцах юм.Төв аймгаараа овоглосон нийт оюутан залуустаа баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилт хүсье.

Эрүүл мэнд эрхэм баялаг гэдэг билээ. #ТУВААНСАН-гаас мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус ажлын хүрээнд:эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл ,дотор, хэвлийн эхо, зүрхний эхо, эрэгтэйчүүд урологи, нүд, чих хамар хоолой, үе мөчний өвчин судлал, арьс харшил гэсэн 10 чиглэлээр төрөлжин мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар, АШУҮИС -ийн зөвлөх багш , профессоруудтай хамтран Төв аймгийнхаа 27 суманд 5 дах удаагийнхаа үзлэгийг амжилттай зохион байгуулж дууслаа.

Энэ амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд эмч нарын маань баг ажиллаж, тус үзлэгт 691 хүн хамрагдан, эрүүл мэндийн онош , зөвлөгөө авсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг ойлгож, аливаа өвчнийг хүндрэх эрсдэлээс өөрийгөө хамгаалж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нийт Зуунмод сумынхандаа болон, амралтын өдрөө үл ажран хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оролцож, хамтран ажилласан эмч нартаа талархлаа илэрхийлэхийн ялдамд ажил амьдралд нь амжилтын дээдийг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ