МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Хүүхэд зодож, гэмтээсэн хүний ялын бодлогыг чангатгах ёстой

УИХ-ын чуулганы /2023,10,06/-ны өдрийн  нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол хууль батлах, баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох төсвийг батлах юм. Энэ асуудлыг төсөв батлахын өмнө ярьж байгаа нь сайн байна. Зарим гишүүд хүүхэд хамгааллын асуудлыг бүх хүмүүс анхаарах хэрэгтэй гэж байна, зөв. Хүүхдээ хамгаалж чадахгүй байж, өөр юу яриад суух билээ. Эмэгтэй гишүүдийн зөвлөлөөс 2021,03,05 нд Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барьж, хэлэлцэх эсэх нь орсон. Ямар шалтгаанаар батлагдахгүй байгаа вэ гэхээр Засгийн газраас орж ирнэ, хамтатгаад хэлэлцэнэ гээд хүлээгдсэн. Бид өнөөдрийг хүртэл хүлээж цаг алдлаа. Тэгээд 2022,06,01-нд Эмэгтэйчүүдийн бүлгээс Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бас удаж байна. Өчигдөр Х.Нямбаатар сайд энэ хууль бэлэн болсон удахгүй орж ирнэ гэж байсан. 

Одоогийн Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Энэ хуулиар өнөөдрийн гэр бүлийн харилцааг зохицуулах боломжгүй, эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна. Гурван настай хүүхдийг зодож, гэмтээсэн одоо хүртэл ухаан ороогүй байна. Иймд хүүхэд зодож, гэмтээсэн хүний ялын бодлогыг чангатгах ёстой. Хүүхдийн эрхийн байцаагч гэж баталсан. Журамдаа төрийн албан хаагч байна гээд заачихсан юм уу. Ийм бол төрийн албаныхаа эсрэг яаж шүгэл үлээх юм бэ. Тусдаа хүн байх ёстой. Хүүхдийн эрхийн байцаагч нар хаана явна вэ. Газар хөдлөлтийн асуудалд анхаарч сургууль, цэцэрлэгийн даац ямар байгаа вэ, анхаарах ёстой. Хар тамхины эсрэг асуудалд ахиухан төсөв тавих хэрэгтэй Мөн хүүхэд хамгааллын байруудын хүртээмжид анхаарч төсөв тавих хэрэгтэй байна.

Түүний асуултад албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ