УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууль асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ хууль тухайн аймаг, нийслэл, дүүрэг, суманд УИХ-ын гишүүдийг сонгохтой адил чухал хууль. Хугацааг сунгана гэж орж ирж байна. Энэ нь гишүүдийн хардаж асуугаад байгаа өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Үүнийг хийхгүй бол хугацааг сунгах гэж орж ирэхгүй. Цаг хугацаа давчуу байхад энэ хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Хөдөө орон нутагт маш их асуудал бий. Нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Амьдралд хэрэгжихгүй зүйл байна. Сумын ИТХ, багийн ИТХ дээр маш их сайд болж буй тэргүүлэгчдийг байхгүй болгоод тухай тухай үед нь дарга нарыг байхгүй болгож хуралдуулна гэж. Дарга хийж сонгогдох хүн байхгүй. Асуудлаа аваад, шийдээд явах боломж байдаггүй. Энэ зүйлийг анзаарч өөрчилмөөр байна.
Энэ хуульд хугацааг нь өөрчлөөд орж ирвэл тухайн үед нь ийм ийм өөрчлөлт оруулна гэж ярих байх. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоотой болгосон. Үүнийгээ орон нутгийн сонгуулийн хууль руу оруулах уу, иргэд асууж байна.Орон нутгийн сонгуульд төрийн байгууллага оролцдог байдлыг харах хэрэгтэй. Тэнд улс төржилтийг багасгаж, тайван ажлаа хийх боломжоор хангах ёстой. Санхүүжилтийн хувьд багасгаж, сайн арга хэмжээ авах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг дүүргээс, Аймгийн ИТХ-ыг сумаас сонгоно гэж яригдаж байна, яригдана гэдэг хийнэ гэсэн үг. Нийслэл, болон аймгийн асуудлыг хэлэлцдэг ИТХ нэг шат доошоо буух нь ээ, үүнийг хууль санаачлагчид нь анхаараарай.