МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.12
Улстөр

Х.Ганхуяг: Х.Нямбаатар гишүүн хотын олон асуудалд шийдэл гаргаж чадна гэж итгэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдөр НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох саналыг олонх дэмжсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023.10.12-д Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

"Танд амжилт хүсье. Хотын ажлын үр дүн, бидний ажлын үр ддүнтэй холбоотой шууд холбоотой байдаг. Тиймээс "гал ассан" газарт ажиллах гэж байгаад амжилт хүсье. Нийслэл хотод түгжрэл, утаа, авлига гэх мэт олон асуудал бий. Шинээр баригдсан хотхонуудад сургууль, цэцэрлэг, автозам гэх мэт асуудлууд байна. Эдгээр асуудлыг Х.Нямбаатар гишүүн очоод шийдвэрлэж чадна гэж итгэж байна."

ШИНЭ МЭДЭЭ